Илүүдэл жин, таргалалтыг бууруулах аян өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Хүн амын дунд илүүдэл жин, таргалалт их байгаатай холбоотойгоор аймгийн ЭМГ-аас “Эрүүл жин эрүүл амьдрал” аяныг зургаан сарын хугацаатай зарлан явуулж байна. Энэ хүрээнд аймгийн төвд ажиллаж буй төрийн албан хаагчдад зориулсан үе шаттай сургалтуудыг ажлын байранд нь очиж хийж байгаа бөгөөд хуваарийн дагуу нийтдээ 24 байгууллагад хүрч ажиллах юм байна.
Зарим төрийн байгууллагууд ажилчдаа хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, жингээ хасахад нь дэмжлэг үзүүлж ажлын байрандаа теннисний ширээтэй болох гэх мэт арга хэмжээг авч эхэлжээ.
“Хүн амын дунд илүүдэл жин, таргалалт газар авсан энэ цаг үед олон нийтийг эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх чиглэлийн дорвитой ажил хийх шаардлагатай байна. Тухайлбал, хүн амын дунд хийгдсэн бие бялдарын чийрэгжилтийн түвшин тогтоох судалгаагаар судалгаанд хамрагдсан иргэдийн 60 гаруй хувь нь илүүдэл жин, таргалалттай гарсан. Таргалалттай тэмцэхэд дасгал хөдөлгөөн хамгийн чухал. Иймд “Эрүүл жин эрүүл амьдрал” аяны хүрээнд албан байгууллагуудыг ажлын байрандаа дасгал хөдөлгөөн хийж хэвших, спортоор хичээллэх зэргээр хэвийн жинтэй хамт олон болохыг уриалж байгаа. Энэ хүрээнд хэвийн жинтэй шилдэг хамт олныг мөн шалгаруулан урамшуулах юм” хэмээн аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн Э.Аюуш хэллээ.
Тус аяны хүрээнд аймгийн Цагдаагийн газар гаднаа дугуйн зогсоолтой болсон байна.

Б.Батхүү