Америкт нисэх онгоц ослын буулт хийсний улмаас нэг хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-04-18 11:07:00
НЬЮ-ЙОРК. /Америкийн дуу хоолой/. Хөдөлгүүр нь дэлбэрсний улмаас Америкийн иргэний агаарын тээврийн “Southwest Airlines” компанийн нэгэн нисэх онгоц Пенсильвани муж улсад ослын буулт хийсэн тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ. Энэ хэргийн улмаас нэг хүн амиа алдаж, долоон хүн бэртэж гэмтжээ.

Нью-Йорк хотоос Даллас хотын чиглэлд 149 зорчигчтой нисэж явсан “Southwest Airlines”-ын “Boeing 737” нисэх онгоц мягмар гарагт Пенсильвани муж улсын Филадельфи хотод ослын буулт хийсэн байна. Онгоцны зүүн хөдөлгүүрт гал гарч, дэлбэрсэн аж.

Амиа алдсан хүн нь хоёр хүүхдийн ээж бөгөөд “Wells Fargo” банкны дэд ерөнхийлөгч байжээ. 2009 оноос хойш Америкт арилжааны нислэгийн үеэр зорчигч амиа алдсан анхны тохиолдол нь энэ болж байна.

Энэ хэргийг АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл шалгаж эхэлжээ.

Г.Доржханд


 
Холбоотой мэдээ