АНУ-ын ТТГ-ын захирал Умард Солонгосын удирдагчтай уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Вашингтон Пост/. АНУ-ын Тагнуулын төв газрын /ТТГ/ захирал бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшигч Майк Помпео гурван долоо хоног орчмын өмнө Умард Солонгост нууцаар айлчлан тус улсын удирдагч Ким Жөн Унтай уулзсан тухай “Вашингтон Пост” сонин мэдээллээ.
“Вашингтон Пост” сонин нь уг нууц айлчлалын талаар мэдэх баттай хоёр эх сурвалжийн мэдээллээс иш татан энэ талаар мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, М.Помпео удахгүй хийхээр төлөвлөөд буй АНУ-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдэд Умард Солонгост айлчилжээ.
Д.Трамп өнгөрсөн сард М.Помпео-г Төрийн нарийн бичгийн албан тушаалд нэр дэвшүүлсэн юм. Хэрвээ түүнийг Төрийн нарийн бичгийн дарга болгохыг Сенат дэмжвэл тэрбээр Рекс Тиллерсоны халааг авна.

Өнгөрсөн долоо хоногт болсон Сенатын Гадаад харилцааны хорооны хуралдааны үеэр М.Помпео хэлэхдээ “АНУ-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг базааж байна. Энэ уулзалтын зорилго нь Умард Солонгосыг цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөс нь эргэлт буцалтгүйгээр татгалзуулах явдал юм” гэжээ.
Г.Доржханд