2018 оны Улсын аварга жүдочид тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-15 10:08:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-14-нд Спортын төв ордны “А” зааланд болж, оны шилдгүүдээ тодруулав.

Сүүлийн өдөр буюу бямба гарагт эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг жингийн шилдгүүд тодорсон.



Эмэгтэйчүүдийн 57 кг-д “Рио-2016” олимпийн мөнгө , ДАШТ-ий алт, хүрэл медальт,
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д,Сумъяа долоо, эрэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар зургаа, эмэгтэйчүүдийн 48 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг дөрөв, эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Б.Ганхайч гурав, эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар хоёр дахь удаагаа тус тус түрүүлсэн бол 60 кг-д Г.Мөнхбат, 52 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Г.Ганцэцэг нар анх удаа улсын аварга боллоо.



УАШТ-ий шилдэг жүдоч буюу “Иппон тропи”-гийн эзнээр эрчүүдээс 60 кг-д аваргалсан Г.Мөнхбат, эмэгтэйчүүдээс 48 кг-д түрүүлсэн М.Уранцэцэг, шилдэг шүүгчээр олон улсын шүүгч Т.Энхцэцэг нар
тус тус шалгарав.



Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв дасгалжуулагчтай ШШГЕГ-ын “Сүлд” (4 алт+1 мөнгө+0 хүрэл) спорт хорооны эрэгтэйчүүд
, багийн дүнгээр алтан медалийн эзэд болж, ОУХМ Д.Батсайхан дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны нэгдүгээр баг (2+0+0) мөнгө, ОУХМ П.Нямлхагва дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны хоёрдугаар баг (1+1+0) хүрэл медалийн эздээр тус тус тодорлоо.



Харин эмэгтэй багийг гавьяат тамирчин Д.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо (2+2+3)-ны баг тэргүүлсэн бол Г.Саранзаяа дасгалжуулагчтай ХУД, “Женко” клуб (1+2+3), ОУХМ П.Нямлхагва дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо (1+1+2) мөнгө, хүрэл медалийн эзэд болов. Хоёр дахь өдрийн барилдааны дүнг танилцуулж байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг(51 жүдоч): 1. Г.Мөнхбат (Алдар) 2. Ч.Тогтохжаргал (Увс нуур) 3. Д.Амартүвшин (Хилчин), Л.Өнөболд (ТЕГ-ын “Эрч” клуб)

66 кг (32): 1. Г.Хэрлэн (Сүлд) 2. А.Батсуурь (Алдар) 3. Н.Мөнхбаяр (ТЕГ-ын “Эрч” клуб), Б.Сумъяабазар (Багахангай дүүрэг)

73 кг (28): 1. Ц.Цогтбаатар (Сүлд) 2. Б.Батболд (Хангарьд) 3. Г.Одбаяр (Баянзүрх дүүрэг, Женко), Г.Балсанхүндэв (Хангарьд)

81 кг (27): 1. О.Ууганбаатар (Сүлд) 2. Г.Гаажадамба (Баянзүрх дүүрэг, Женко) 3. Б.Мөррэнцэн (Хангарьд), Б.Алтансүх (Увс нуур)

Эмэгтэйчүүдийн 48 кг (13): 1. М.Уранцэцэг (Хүч) 2. Э.Уртнасан 3. Э.Гэрэлмаа (хоёул Хилчин), Г.Наранцэцэг (Алдар)

52 кг (13): 1. Г.Ганцэцэг 2. Б.Хорлоодой (хоёул Хилчин) 3. А.Намуундалай (ХУД, Женко), Д.Болор-Эрдэнэ (Боржин)

57 кг (15): 1. Д.Сумъяа (Хилчин) 2. Л.Энхрийлэн (Сүлд) 3. Г.Отгонцэцэг (Тэмүүжин), Л.Нинжин (Хилчин)

63 кг (15 жүдоч): 1. Б.Ганхайч (Алдар) 2. Б.Мөнгөнчимэг (Хан-Уул дүүрэг, Женко) 3. Б.Баасанжаргал (Хилчин), Ц.Сүнжидмаа (ХУД, Женко)

Эрэгтэйчүүдийн 41 дэх, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн тэмцээнд 28 байгууллагын нийт 330 гаруй жүдоч ийнхүү хүч, ур чадвараа сорин 2018 оны Монгол Улсын аваргуудаа тодруулав.

Д.Өлзий

Холбоотой мэдээ