Пентагон: Сирид "нэг удаагийн хүчтэй цохилт" өгсөн
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ВАШИНГТОН. /Ройтерс/. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Сирийн нийслэл Дамаск хотоос холгүй орших сөрөг хүчнийхний түшиц газарт Сирийн засгийн газрын хүчнийхэн химийн давшилт үйлдэн олон хүний аминд хүрч, хэдэн зуун хүнийг химийн хорт бодист хордуулсан гэх хэргийн хариуд АНУ болон түүний холбоотнууд, тодруулбал Франц болон Их Британи баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө Сирид “нэг удаагийн хүчтэй цохилт” өгсөн тухай АНУ-ын БХЯ буюу Пентагон мэдэгдэв.
"Ройтерс" агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жим Маттис, Тэнгисийн цэргийн хүчний генерал Жозеф Данфорд нар саяхан мэдэгдэл хийхдээ “АНУ, Их Британи болон Франц улс Сирийн цэргийн байгууламжууд, тэдгээрийн дотор эрдэм шинжилгээний төв, химийн зэвсгийн хоёр агуулах болон команд штабын постод "нэг удаагийн хүчтэй цохилт" өглөө. Тодруулбал, бид энэ удаагийн ажиллагаагаар Сири рүү 100 гаруй пуужин харвалаа. Химийн зэвсэг ашиглан давшилт үйлдэн энгийн номхон иргэдийг хөнөөж буй Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асадын хүчнийхэнд “хатуу сануулга” өгөх үүднээс бид “нэг удаагийн шийдэмгий цохилт”-ыг өглөө. Хэрвээ Асадын хүчнийхэн дахин химийн давшилт үйлдвэл үүнээс ч хүчтэй цохилт өгөх болно. Өнгөрсөн онд Сирийн хүчнийхэн мөн химийн зэвсэг ашиглан олон хүний аминд хүрч байсан. Үүний хариуд өгсөн цохилтоос энэ удаагийн цохилт хэд дахин илүү хүчтэй байсан” гэж хэлжээ.
Ж.Маттис мөн “Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Сирийн засгийн газрын хүчнийхэн хлорын хий ашиглан химийн давшилт үйлдсэн нь тодорхой болсон. Тэд мөн мэдрэлд нөлөөлдөг зарины хий ашигласныг ч үгүйсгэхгүй” гэсэн байна.

Г.Доржханд