АНУ Умард Солонгост ЭСЯ-аа нээж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-12 16:50:40
СӨҮЛ. /ТАСС/. Цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж байгаагийн хариуд Умард Солонгосын нийслэл Пхеньян хотод ЭСЯ-аа нээх болон тус улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломжийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа авч хэлэлцэнэ гэж Өмнөд Солонгосын "Тона ильбо" сонин мэдээлэв.

Тус сонины мэдээлснээр, АНУ болон Умард Солонгосын төлөөлөгчид хоёр талын зөвлөлдөөн хийх үеэр эдгээр асуудлыг хэлэлцсэн байна. Хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт амжилттай зохион байгуулагдсан тохиолдолд эдгээр алхмыг богино хугацаанд авч хэрэгжүүлж магадгүй аж.
 
Өмнөд Солонгосын төлөөлөгчид өнгөрсөн сарын 5-нд Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай Пхеньянд уулзсан билээ. Уулзалтын үеэр талууд хоёр Солонгосын удирдагчдын уулзалтыг зохион байгуулахаар тохиролцсон юм. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай дээд хэмжээний уулзалт хийхэд бэлэн байгаагаа Умард Солонгосын тал илэрхийлсэн. Тус уулзалт нь ирэх 5 юмуу 6 дугаар сард болж магадгүй байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ