Морин хуурын чуулгын шилдэг бүтээлүүд эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-11-27 16:38:33

Монгол Улсын Морин хуурын чуулга “Шилдэг бүтээлийн дээжис” тоглолтоо энэ сарын 27, 28-нд Тусгаар тогтнолын ордны концертын танхимд толилуулна.

Тус тоглолтыг Морин хуурч, удирдаач, хөгжмийн зохиолч СТА Д.Түвшинсайхан удирдах юм. Хоёр үдшийн турш үргэлжлэх тоглолтод тус чуулгын үе үеийн сор болсон шилдэг бүтээлүүд эгшиглэнэ.
Тоглолтын орлогыг “Хүн бүр сурах эрхтэй” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтэд хандивлах аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ