ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асны охин эмнэлгээс гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-10 18:06:59
МОСКВА. /РИА Новости/. ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийн охин Юлия эмнэлгээс гарч байгаа тухай Их Британийн Солсбери хотын эмнэлгийн захирал Кристин Бланшард мэдэгджээ.

“Сергей Скрипалийн бие сайжирч байгаа. Түүний бие Юлиягаас илүү удаан тэнхэрч байгаа хэдий ч эмнэлгээс хугацаандаа гарна гэж бид найдаж байна. Хэвлэл мэдээллүүд хувийн амьдралд нь хүндэтгэлтэй хандахыг Юлия Скрипаль хүссэн” хэмээн К.Бланшард ярьжээ.  

Өнгөрсөн 3 дугаар сарын 4-ны өдөр Оросын цэргийн тагнуулын хурандаа, 66 настай Сергей Скрипаль болон түүний охин хоёр Английн Солсбери хотын  худалдааны төвийн ойролцоох сандал дээр ухаангүй хэвтэж байсныг харсан иргэд цагдаагийн газарт дуудлага өгсөн юм. “Новичок” гэдэг хорт хийгээр Скрипаль болон түүний охиныг хордуулсан гэж  Их Британийн мөрдөн байцаагчид үзсэн юм. Энэ хэрэгтэй холбогдуулан Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдэхдээ “новичок” гэдэг бодисыг хуучин нэрээр ЗХУ-д гарган авсан бөгөөд Скрипаль болон түүний охины амь насанд халдсаны хариуцлагыг Орос улс хүлээх ёстой” гэсэн юм. 
 
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ