ЕБС төгсөгчдийн 82,2 хувь нь мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт хэрэгтэй гэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Сонгонохайрхан дүүрэгт зохион байгуулах “Ирээдүйн эзэд-2018” мэргэжил сонголтын аяны нээлтийг “Чингис СООСЭ” их сургуульд хийв.
Нээлтийн арга хэмжээнд Ерөнхий боловсролын 12, 62-р дунд сургуулийн 800 орчим ахлах ангийн сурагч оролцов.
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, СХД-ийн ЗДТГ, СХД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс хамтран уг аяныг энэ сарын 9-23 хүртэл зохион байгуулах юм. Аянд Сонгинохайрхан дүүргийн нийт 22 сургуулийн 5300 гаруй ахлах ангийн сурагчийг хамруулахаар төлөвлөжээ.

Аяны үйл ажиллагаанд СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн оролцож, УИХ-ын гишүүн Н.Учрал ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлээ хэрхэн зөв сонгох тухай, харин хувь хүний хөгжлийн талаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Хязгаар үгүй мөрөөд” сэдвээр оролцогчдод мэдээлэл, зөвлөгөө өглөө.
Мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд 2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийг 40841 сурагч төгсөж байна.
Боловсролын хүрээлэнгээс хийсэн судалгаанаас үзэхэд эдгээр сурагчдын 82,2 хувь нь мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт мэдээлэл хэрэгтэй байна гэж хариулснаас үзэхэд мэргэжил сонголтын талаарх мэдээлэл сурагчдад шаардлагатайг нотолж байгааг албаныхан хэллээ.
Мэргэжил сонголтын талаар ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn/ сайтаас авах боломжтой аж Мөн 7013-8004 дугаарт холбогдон тодруулж болно хэмээн нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.