Шүлхийн голомтод ажилласан төрийн албан хаагчдыг үзлэгт хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-04-09 18:54:01
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Эрүүл мэндийн газар Булган суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагын ажиллагсад, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний голомтод үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдыг нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна.

Аймгийн төвийн нийт 60 шахам байгууллагын 1500 гаруй албан хаагчид эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж аж.
-Төрийн албан хаагчдийн дунд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй зохион байгуулж эхэллээ. Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсанаар ирээдүйд гарч болох маш том эрсдэлээс өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалж чадна. Энэ удаагийн үзлэг шинжилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхгүй учир эрүүл мэндийн байгууллага үнэ төлбөргүй үйлчилж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа ярилаа.
Аймгийн нэгдсэн эмнэлэг төрийн албан хаагчдад нэгдсэн зохион байгуулалттайгаар үйлчилж, Булган сумын иргэдэд өрхийн эмнэлгүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байна.
М.Батжаргал

Холбоотой мэдээ