Орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг цуцаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-04-06 13:25:54
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин захирамж гаргаж дөрөвдүгээр сарын 05-ны өдрөөс 06-ны 08.00 цаг хүртэл орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахаар гаргасан шийдвэрийг цуцаллаа.
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр дөрөвдүгээр сарын 06-наас эхэлж цаг агаар дулаарч, салхины хурд тогтворжиж байна.
Харин дөрөвдүгээр сарын 05-нд Дорноговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч байсан бөгөөд цаг агаар аюулт үзэгдлийн хэмжээнд хүрч, говь талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж цасан болон шороон шуурга шуурч, хүйтэрч байв. 
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ