Замын төмөр хашлага дайрсан жолоочийг олж тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 17:44:05

Баруун-Урт сум 5 дугаар тойрог замаа дагуулан сүүлийн 2 жилд тарьж суургасан олон зуун модноос хугалж тасдах,  энэ зуны хийсэн  10 км урт  төмөр хашлагыг  эвдэж сүйтгэх явдал удаа дараа гарсаар байна.

Энэ 9 дүгээр сарын 2-ны шөнө замын төмөр хашлагыг том оврын ачааны машинаар дайраад зугтсан хэрэг гарсаныг аймгийн Цагдаагийн газар эзэн холбогдогчийг нь олж ЗИЛ-130  машинаар тайрсан болохыг тогтоосон байна.

Г.Сүхээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд