Сураггүй болсон малчин эсэн мэнд олджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-04-05 13:47:38
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн нийт нутгаар ойрын өдрүүдэд цасан болон шороон шуургатай байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл өчигдөр Галуут сумын залуу малчин малдаа гараад сураггүй болсныг үүрээр Баян-Овоо сумаас эсэн мэнд олсон байна.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн “Балгант” гэдэг газар хаваржиж буй малчин М/19 настай, эрэгтэй/  өчигдөр буюу дөрөвдүгээр сарын дөрвөний өдрийн 18:00 цагийн үед малдаа яваад сураггүй болжээ. Тухайн газар нь сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т оршдог байна. Дуудлага мэдээллийг тэр шөнөдөө буюу дөрөвдүгээр сарын тавны өдрийн 02:30 цагт хүлээн өгснөөр орон нутгийн есөн иргэн, хоёр техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Ийнхүү эрлийн баг өглөөний 07.40 минут орчимд шуурганд уруудаж, төөрч явсаар Баян-Овоо сумын нутагт хүрсэн байсныг эсэн мэнд олжээ.
                                                                                                                                                Б.Мөнхзул
Холбоотой мэдээ