Сурагчдад ажиглалт, туршилт хийх аргаар байгалийн ухааны мэдлэг олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-04-04 18:10:52
Өвөрхангай /МОНЦАМЭ/. БСШУЯ-аас Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Боловсролын чанарын шинэчлэл” төсөл Арвайхээр сумын Цэцэрлэг, бага сургуулийн цогцолборт хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.
Монголын бага сургуулийн сурагчдын математик, унших чадварын сурлагын амжилтанд онцгой анхааран боловсролын чанарыг сайжруулах зорилготой уг төслийн хүрээнд “Тоглоомоор дамжуулан сурагчдын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх нь”, “Ахиц, амжилтаараа бахархъя” сэдэвт аяныг зохион байгуулж, хүүхдүүдийн дуртай, сонирхолтой зүйлд тулгуурлаад зөв, цэвэр бичих аргачлалыг нэвтрүүлж байгаа аж. Мөн дөрвөн сая төгрөгийн өртгөөр “Байгалийн ухааны кабинет”-ийг байгуулан тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан ба бага насны хүүхдүүдийг ажиглалт, туршилт хийх замаар байгалийн ухааны мэдлэг олж авахад нь тусалж байна.
Үүний үр дүнд тус сургуулийн сурагчид бүсийн болоод аймгийн хэмжээнд математикийн олимпиадад тэргүүлэх амжилтыг үзүүлж байгаа, аяныг зөвхөн сурагчдын дунд биш эцэг эхчүүдийг ч хамруулан зохион байгуулдаг хэмээн сургалтын менежер М.Батдулам хэлэв. Цэцэрлэг, бага сургуулийн цогцолборт 300 гаруй хүүхэд суралцан 12 багш хичээл зааж байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ