Малын ясаар тоглоом, хөгжмийн зэмсэг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-04-03 15:17:16
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Уулбаян сумын хүүхдийн цэцэрлэг 155 хүүхэдтэй. Хүүхдүүдийг тоглуулж наадуулах тоглоом наадгай муутай учир цэцэрлэгийн багш нар өнгөрсөн жилээс таван хошуу малын яс ашиглан олон төрлийн тоглоом, хөгжмийн зэмсгийг бүтээж эхэлжээ.

Ингэснээр тус цэцэрлэгийн хүүхдүүд үйлдвэрийн бус монгол аргаар хийсэн тоглоом наадгайгаар тоглох боломжтой болсон байна.  
“Цэцэрлэгийн тоглоомийн төсөв ер нь муу байдаг. Хүүхдийн сэтгэхгүй, насны онцлогт тохируулсан тоглоомыг шаардлагатай тохиолдолд худалдаж авдаг. Манай цэцэрлэгийн багш ажилчид өөрсдийн гараар хийсэн бүтээлүүдээрээ цэцэрлэгээ тохижуулж, хүүхдүүдээ тоглуулдаг. Малын ясаар хийсэн тоглоомууд маань олны таашаалд их нийцэж байгаа. Шатар даам, хөлөгт тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэмсэг гээд маш олон зүйлийг ясаар урлаж болдог. Малын яс гэдэг маань өөрөө дан амин дэм байдаг учир хүүхдүүдийн эрүүл мэндэд ч эерэг нөлөөтэй. Өнгөрсөн жил манай багш нар малын ясаар хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж үзэгчдээс их өндөр үнэлгээ авч байсан” гэх мэдээллийг цэцэрлэгийн эрхлэгч Р.Эрдэнэцэцэг өглөө.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ