"Монголын тариаланчдын үндэсний холбоо"-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг сонголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-04-02 20:11:00
Дархан-Уул /МОНЦАМЭ/.“Монголын тариаланчдын холбоо” ТББ-ын IV чуулган Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хурлын танхимд боллоо. IV чуулга уулзалтаар “Монголын тариаланчдын үндэсний холбоо”-г байгуулж, Ерөнхийлөгчөөр нь УИХ-ын Ж.Энхбаярыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгожээ.

Тус чуулганд Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ, Төв зэрэг тариалан эрхэлдэг 10 гаруй аймгийн 218 төлөөлөгч оролцож, газар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар хамтдаа ярилцлаа.

Нөгөөтэйгүүр газар тариалан эрхлэгчдийн хоёр холбоо буюу ”Монголын Тариаланчдын холбоо”, “Үр тариа эрхлэгчдийн газар тариалан” холбоо нэгдэн Монголын тариаланчдын үндэсний холбоог байгуулах, ерөнхийлөгчөө сонгох, холбооны дүрмийн төслийн танилцуулгад санал авах зэргээр чуулган үргэлжиллээ.

Хаврын тариалалт эхлэхийн өмнөхөн газар тариалангын салбарынхан нэгдэж байгаад чуулганд оролцогчид талархалтай хандаж нэгдмэл нэг эрх ашгийн төлөө ажиллах хэрэгтэйг онцолж байлаа.

 
Л.Отгонбаатар


Холбоотой мэдээ