Өсвөрийн жүдочид бүсийн тэмцээнд хоёрдугаар байр эзэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-04-02 18:35:33
 Увс /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн өсвөр үеийн 2018 оны Баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн Ховд аймагт энэ амралтын өдрүүдээр болж өнгөрлөө. Тус тэмцээнд Увс аймгийн баг тамирчид нэгдсэн дүнгээр 2-байр, эрэгтэй баг 2-р байр тус тус эзэлсэн байна.
Тухайлбал, 34 кг-ын жинд Цогцолбор 1-р сургуулийн Н.Тэмүүлэн, 38 кг-ын жинд Цогцолбор 1-р сургуулийн Т.Батзориг, 40 кг-ын жинд Өндөрхангай сумын ЕБС-ийн Ц.Цэрэнбат, 42 кг-ын жинд Хяргас сумын ЕБС-ийн Б.Нямбат, эмэгтэйчүүдийн 44 кг-ын жинд Цогцолбор 1-р сургуулийн Б.Номин, 46 кг-ын жинд “Увс-Эрдэм” сургуулийн Б.Баттогтох, 55 кг-ын жинд ЕБС-ийн 3-р сургуулийн Д.Бат-Оргил, 66 кг-ын жинд “Улаан гуталт” дэвжээний Б.Хишигдалай, -90 кг-ын жинд Цогцолбор 2-р сургуулийн Д.Бат-Эрдэнэ нар тус тус алтан медаль хүртсэн байна.
Тэрчлэн мөнгөн медаль найм, хүрэл медаль 11, нийтдээ Увс аймгийн өсвөрийн жүдочид Баруун бүсийн тэмцээнээс 28 медаль хүртжээ. Тамирчид энэ сарын дундуур болох Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох бэлтгэлээ маргаашнаас эхлэх аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ