НИТХ Улаанбаатар чөлөөт бүс байгуулах саналыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-30 16:41:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит бус III хуралдаан 45 төлөөлөгчийн 75.5 хувийн ирцтэйгээр 34 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр үргэлжилж байна.

Хуралдааны  үдээс өмнөх хэсэгт НИТХ-ын Тэргүүлэгчдээс 2018 оны 1 улиралд хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг Хурлын ажлын албаны дарга Б.Батбямба танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс Ажлын албаны даргаас НИТХ-ын тэргүүлэгчдийн хэрэгжүүлсэн ажил, НИТХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах тасгийн үйл ажиллагаа, төлөөлөгчдийн тайлан мэдээ гаргахтай холбоотой асуултад хариулт авлаа. НИТХ-ын хурлын ажлын албаны дарга Б.Батбямба хуульд заасан чиг үүргийн дагуу төлөөлөгчдийн хурлын ирцийн талаарх статистик мэдээллийг олон нийтэд мэдээлэх болсныг дуулгалаа.

Үүний дараагаар НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва Улаанбаатар эдийн засгийн төлөөт бүсийг байгуулахтай холбоотой судалгаа, танилцуулгыг хүргэв. Түүний танилцуулгатай холбогдуулан төлөөлөгчид асуулт асуулаа. Улмаар Улаанбаатар чөлөөт бүсийг байгуулах  тогтоол гаргах саналыг төлөөлөгчдийн олонх дэмжив.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ