Өмнөговь аймгийн Номгон суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-29 13:34:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өмнөговь аймгийн Номгон суманд өчигдөр буюу энэ сарын 28-нд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. 
Тодруулбал, тус сумын Гогц багийн “Их-Уул” хэмээх газар /сумын төвөөс урд зүгт 81 километрт, /Ө-42016’00”, У-104079’00’’/ 18.17 цагт газар хөдөлсөн байна. Үүний дагуу ОБЕГ-аас тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Номгон сумын ЗДТГ-тай холбогдоход, “Тухайн хэсэгт айл өрх байхгүй. Учирсан хохиролгүй” гэсэн мэдээлэл иржээ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ