Хүүхдүүдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-27 22:57:50
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн Ц.Баттогтохын гэр бүлээс сумынхаа сургууль, цэцэрлэгүүдэд амин дэм болох цэвэр монгол сүүний 300 л аарцыг аймгийн төвийн сургууль, цэцэрлэгүүдэд бэлэг болгон өглөө.
Тэрээр хаврын хатуу цагт хүүхдүүдэд ханиад томуунаас хол байлгах гэсэн сайхан сэтгэлийн үүднээс ийнхүү кальци, витамин С-гээр баялаг цэвэр аарцыг бэлэглэж байгаа гэнэ. Сайхан сэтгэлт залуусын гэр бүлээс сургууль, цэцэрлэгүүдэд тус бүрт нь 20, нийтдээ 300 л аарцыг ийнхүү хүүхдүүдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт болгон хүлээлгэн өглөө. Энэхүү иргэний сэтгэлийн бэлэг бүхий аарц нь стандартын шаардлага хангасан эко бүтээгдэхүүн болох нь лабораторийн шинжилгээгээр гарсан байна. Үүнийг Сүхбаатар сумын хэмжээнд буй ерөнхий боловсролын 6 сургууль, 7 цэцэрлэгт түгээжээ.  
Ч.Отгонцэцэг

 
Холбоотой мэдээ