Бидний өв соёл Монголыг Монголоор нь авч үлдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 14:59:31

Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн засаг даргын орлогч Ч.Чинбат Нүүдэлчний амьдрал ахуй, угсаатны соёлыг олон мянган жил Монголын ард түмэн хадгалж, үеэс үед уламжилж ирсэн гайхалтай зүйлүүдийн нэг бол өв соёл гэж ярилаа.

Өв соёлыг хадгалж явах, ирээдүй хойчдоо өвлүүлж үлдээхийн тулд түүний санаачлан хийсэн ажлаас тодрууллаа.

Ховд аймгийн Дуут сум  хүн ам багатай, урианхай ард түмэн олноор амьдардаг. Өнө эртнээс улбаатай цуур,тууль хайлах өв соёл зөвхөн Ховд айгийн Дуут, Мөнххайрхан суманд бий.Энэ онд  тууль, цуурь, уртын дууны наадмыг зохион байгуулсан. Ирээдүйд Монголыг Монголоор нь авч үлдэх зүйл бол өв соёл юм. Энэ ч утгаараа 2014 онд Дуут суманд урианхай дууны анхдугаар наадмыг зохион байгуулжээ. Наадамд 500 гаруй дуучид оролцсон бөгөөд Дуут сумын ард иргэд, сургуулийн насны хүүхдүүд, хөгшчүүдэд 10 дууг зааж, заасан дуугаараа уралдаан зохион байгуулсан байна.

Дуут, Мөнх-хайрхан сумуудад урианхай дууны наадмыг 1-р шатыг сумандаа, 2-р шатыг аймгийн төвд шалгаруулжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 357 дугаар тогтоолоор “Монгол тууль” үндэсний хөтөлбөрт тусгагдсны дагуу Төрийн соёрхолт туульч Баатарын Авирмэд \1935-1998\-ний мэндэлсний 80 насны ойг тохиолдуулан түүний алдар гавьяаг мөнхжүүлэх, хойч ирээдүйд Монгол туулийн амьд уламжлалыг өвлүүлэн үлдээх, олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор амжилттай зохион байгууллаа.

Мөн нэрт туульч П.Наранцогтын нэрэмжит “Монгол цуурын анхдугаар үзлэг”-т 21 оролцогч, 5 хамтлаг оролцож Ховд хотын хөгжимт драмын театрт амжилттай зохион байгуулагдлаа. 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ