Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх бүртгэл зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-21 17:47:46
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх бүртгэл зарлалаа.
Энэхүү зарлагдсан төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд аймгийн Засаг даргын Тамгын газар дээр энэ сарын 26-28-ны ажлын өдрүүдэд 10.00-13.00, 14.00 - 17.00 цагийн хооронд өөрийн биеэр ирж бүртгүүлэх ажээ. Тухайн иргэд бүртгүүлэхдээ өөрийн боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, тусгай шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэн зөв, товчилсон нэр, томьёо хэрэглэхгүй мэдээлэх шаардлагатай юм байна. Мөн бүртгүүлэгчид хуурамч баримт материал бүрдүүлэхгүй, худал мэдүүлэхгүй байх үүргийг хүлээдэг байна.
“Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-д зааснаар мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн иргэний нөөцийн бүртгэл хоёр жилийн хугацаанд хүчинтэй байдаг.
Аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл зарын дагуу бүртгүүлсэн нөөцөд байгаа иргэнийг тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилал дотор төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлдэг ажээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ