Төрийн байгууллагынханд Шилэн дансны хуулийн талаар сургалт явууллаа

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 11:32:10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Конрад Ауденауэр сан, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Иргэдийн оролцоо” сургалтыг 2015 оны 11 дүгээр сарын 20-нд Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд зохион байгууллаа.

Тус сургалтанд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнх нар оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга О.Зулбэл нар “Иргэдийн оролцоо, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, Монгол хэлний их тайлбар толь төслийн танилцуулга” зэрэг сэдвүүдээр төрийн байгууллагын удирдлагууд, нягтлан бодогчид, Монгол хэл, уран зохиолын багш нар, ард иргэдэд сургалт зохион байгууллаа.

Нээлттэй нийгэм форумаас явуулсан үнэлгээгээр Ховд аймгийн ЗДТГазар шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтээр 21 аймгаас тухайн хуулийн бодлогын баримт бичиг, мэдээлэл ил тод нээлттэй болгосон үзүүлэлтээр түрүүлсэн бол Жаргалант сумын ЗДТГазар бүх сумдаас хоёрдугаарт орсон байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ