Ширээний теннисний "ТОП-12" шилдгүүдийн тулаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-21 12:51:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ширээний теннисний анхны аварга Ц.Сэрээтэр агсны нэрэмжит “ТОП-12” шилдэг тамирчдын тулаан зохион байгуулахаар болжээ.

Энэхүү тэмцээнд Монголын ширээний теннисний холбооны /МШТХ/-ны чансааны эхний 12-т эрэмбэлэгдэж байгаа тамирчид урилгаар оролцоно. Тэмцээний эхний шат тойргоор тоглох бол, хоёр дахь шат жинхэнэ шилдгүүдийн тулаан буюу хасагдах шатнаас хамгийн шилдэг тамирчин шилжин явах цомын эзнээр тодрох юм.

Шилдгүүдийн тэмцээнд: 1.Эрдэнэбаяр,  2.Лхагвасүрэн, 3.Чинзориг, 4.Билэгт, 5.Бэгз, 6.Мөнхзориг, 7.Б.Баярмагнай, 8.Алтантулга, 9.Батдэлгэр, 10.Л.Баярмагнай, 11.Лхагва-Эрдэнэ, 12.Энхсайхан /Алтаншагай/ нар оролцоно.

Энэ тамирчдын амжилтуудыг нэгтгэж үзвэл, 11 удаагийн улсын аварга, 20 дэд аварга /мөнгө/, 20 хүрэл медальтан байна гэсэн үзүүлэлт гарч байна.

Тэмцээн МҮЭСТО-ны Спорт зааланд энэ сарын 23-нд болох бөгөөд тэмцээний зохион байгуулагчаар Ц.Сэрээтэр агсны гэр бүл, үр хүүхдүүд, МШТХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Галсанбуян, Б.Амгалан, Ц.Энхбат нар ажиллаж байна.

Д.Өлзий
Холбоотой мэдээ