Ховдод хөөсөнцөр,сендвич хавтан үйлдвэрлэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 16:48:18

Жилийн өмнө Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багт хөөсөнцөр хавтангийн  “Зөөлөн тэмүүлэл” компани үйлдвэрэлээ эхэлж байсан юм. Энэ үйлдвэр өргөжин тэлж Монгол улс, БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай Бейхе констракшн ХХК болж хөөсөнцөр, сендвич хавтан, С төмрийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой боллоо.

“Зөөлөн тэмүүлэл” компани үйлдвэрээ өргөжүүлэн Чингис бондын 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар Бейхе констракшн ХХК-ний хөөсөнцөр, сендвич хавтан, С-төмрийн үйлдвэрийг Ховд аймагт нээгээд байна.

Ийм үйлдвэртэй болсноор  олон давуу талыг бий болгохоос гадна зах зээлийн эрэлт хэрэгцээнд тохирсон импортыг орлох экспортын бүтээгдэхүүнийг аймагтаа хийх болж,  баруун таван аймагтаа барилгын салбарт үзүүлсэн  томоохон  хөрөнгө оруулалт болж байна. Тус копмани өмнө нь 15 хүний орон тоотой ажилладаг байсан бол одоо 150 гаруй хүнийг ажлын байраар хангах томоохон зорилт  тавиад байна.

Тус үйлдвэрийн нээлт өнгөрсөн сарын сүүлээр болж, аймгийн Засаг Дарга Д.Цэвээнравдан, Аймгийн Ерөнхий Аудитор Л.Галбадрах, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа, Бейхе констракшн ХХК –ний захирал У.Болдбаяр тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцсон юм.

А.Бямбасүрэн

.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд