Сири болон ОХУ-ын тусгай хүчнийхэн “Су-24”-ийн нисгэгчийг аварчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭДАМАСК. /SANA/. Сири болон ОХУ-ын армийн тусгай хүчнийхэн террористуудын хяналтад байгаа газар нутаг руу 4.5 км нэвтэрч, Туркийн цэргийнхний устгасан ОХУ-ын бөмбөгдөгч онгоцны нисгэгчдийн нэгийг аварсан гэж цэргийн эх сурвалж мэдэгдэв.
Сирийн хойд нутгийн Латакия мужид явуулж буй терроризмтой тэмцэх ажиллагаанд оролцоод буцаж явсан Оросын “Су-24” бөмбөгдөгч онгоц Туркийн “F-16” сөнөөгч онгоцны агаар-агаар ангилалын пуужинд оногдож сүйрсэн билээ.
Аврах ажиллагаанд оролцсон Сири болон ОХУ-ын тусгай хүчнийхэн эсэн мэнд бааздаа буцаж ирсэн бөгөөд орос нисгэгчийн биеийн байдал сайн байна гэж тэд мэдэгджээ.
Д.Нямтулга