Шатахуун, томилолтын зардлыг хэтрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-03-18 09:26:21
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэс орон нутгийн төсвийн шууд харьяа боло улсын төсвийн байгууллагын 2017 оны шатахуун, томилолтын зардлын зарцуулалтад хяналт шалгалт хийсэн байна.
Аймгийн ЗДТГ, Орон нутгийн өмчийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар тухайн жилийн эхнии 9 сарын байдлаар шатахууны зардлыг 448,0 мянгаас 6,5 сая төгрөгөөр хэтрүүлж, төсвийн тодотголоор аймгийн ЗДТГ 13,0, Орон нутгийн өмчийн газар 0,9 сая төгрөгөөр нэмж батлуулсан байна. Төсвийн байгууллагууд аймгийн төвд “дотор үйлчилгээнд” гэсэн замын хуудсаар шатахуун их зарлагадаж, шатахууны үргүй зардлыг нэмэгдүүлэх болсон аж.
Мөн томилолтын зардлыг төсөвлөснөөс илүү зарцуулж, төсвийн тодотголоор нэмж авсан дүн гарчээ. Төсвийн тодотголоор аймгийн ЗДТГ 9,0, музей 0,4 сая төгрөгөөр тус тус албан томилолтын зардлыг нэмж батлуулсан байна. 2017 оны 9 сарын байдлаар аймгийн ЗДТГ дотоод албан томилолтын зардлыг гадаад албан томилолт руу шилжүүлэн зарцуулж, бусад төсөвт байгууллагууд томилолтын зардлыг хэтрүүлээгүй байна.
Албан томилолт, шатахууны зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга Захирамж гаргаж, албан хэрэгцээнд хувийн автомашин ашиглахгүй байх, удирдах болон бусад мэргэжилтнүүд албаны автомашин барихыг хориглох, “дотор” гэсэн зориулалтаар шатахуун зарцуулахгүй байх, жолооч нарын авсан шатахууны хэмжээнд тааруулан жолоочийн замын хуудсыг бичиж түүнийг үндэслэн нягтлан бодогч шатахууныг шууд зардалд тусгаж байгаа зөрчлийг арилгах, албан томилолтоор ажиллуулах тохиолдолд тухайн арга хэмжээний хөтөлбөр, дээд байгууллага, албан тушаалтны шийдвэр, удирдамжийг үндэслэсэн албан томилолтыг ажлын гүйцэтгэлийг дүгнэж олгож байхыг нийт төсөв захирагч нарт даалгасан байна.
М.Батжаргал

Холбоотой мэдээ