Завхан аймаг дахь Цагдаагийн газар алба хаагчдынхаа бэлэн байдлыг шалгав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Завханд 24 сумын хэсгийн төлөөлөгч, хэсгийн дарга нарын нэгдсэн цугларалт боллоо.
Завхан аймаг дахь Цагдаагийн газрын даргын тушаалаар хэсгийн төлөөлөгч нарын нэгдсэн цугларалт сургалтаар алба хаагч нарт хууль эрх зүйн мэдлэг олгох сургалт, ажил мэргэжлийн ур чадвар олгох дадлага ажлуудыг зохион байгуулж, албаны бэлэн байдлыг нь шалгажээ.
Энэхүү цугларалт, нь цагдаагийн байгууллага, алба хаагчаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах талаар өөрт ногдсон үүргийг ердийн нөхцөл байдалд бүрэн биелүүлэх чадвартай байхад бэлэн эсэхийг шалгадаг ээлжит цугларалт ажээ. Завхан аймаг дахь Цагдаагийн газар сар бүр ийнхүү алба хаагчдынхаа бэлэн байдлыг шалгаж алба хаагч нарт ажлын үүрэг чиглэлийг хүргүүлдэг байна. Мөн үеэр Цагдаагийн газрын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг зохион явуулсан байна. Тэмцээнд 10 баг тамирчид оролцсоноос Отгон сум дахь Цагдаагийн тасгийн баг түрүүлж, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн нэг, хоёрдугаар багууд удаалжээ. Харин шилдэг холбогчоор Отгон сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц.Буяннэмэх шалгарсан байна.
Б.Мягмарсүрэн