Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Наурыз" баярын арга хэмжээнд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-16 13:02:13

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх казах түмний шинэ жилийн баяр болох "Наурыз"-ын арга хэмжээнд оролцохоор болжээ.

Тэрээр 21-ний өдөр болох баярын хуралд оролцож, 22-ны өдөр аймгийн төв талбайд зохион байгуулах баярын парад, урлаг, соёлын арга хэмжээг үзэж сонирхох аж. Түүнчлэн аймгийн удирдлагуудтай уулзалт хийнэ гэсэн хүлээлттэй байна.

Дашрамд дурдахад, төрийн өндөрлөгүүд, УИХ болон Засгийн газрын гишүүд жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр болдог Наурызын баярын арга хэмжээнүүдэд оролцож, казахын ард түмэнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.

Ө.Нурболат
Холбоотой мэдээ