Архангай аймгийн өсвөрийн теннисний аваргууд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-03-15 21:29:01
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 2018 оны өсвөрийн аймгийн аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээнийг энэ сарын 13-нд “Хас тамир” ширээний теннисний клубээс зохион байгууллаа.

Тэмцээний зорилго нь ширээний теннисний спортод хүүхэд багачуудыг суралцуулах, аймгийн дэд хөтөлбөр “Ирээдүй 1+1” хөтөлбөрийг дэмжих, УАШТ-д амжилттай оролцох бөгөөд нийт 1 клуб, 9 сургуулийн 70 гаруй тамирчин бага, дунд, ахлах насны гэсэн ангилалд оролцож, өрсөлдсөн байна.

Тэмцээний ганцаарчилсан, дан хос, холимог хос гэсэн төрөлд тамирчид эрч хүчтэй оролцсоноос багийн дүнгээр 1-р байранд лаборатори нэгдүгээр сургууль, 2-р байранд Цэцэрлэг сумын тамирчид, 3-р байранд “Хас тамир” клуб тус тус оржээ.

Ширээний теннисээр хичээллэх хүмүүсийн ялангуяа хүүхдийн тоо эрс нэмэгджээ. Жил бүрийн тэмцээнд оролцох хүүхдийн тоо нэмэгдэж байгааг “Хас тамир” ширээний теннисний клубын багш нар хэлж байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ