Урьдчилсан тооцоогоор 118 тонн төмс хурааж авахаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 16:19:46

Дундговь аймгийн иргэд өнөө жилийн хавар 31.9 га талбайд төмс, 14.3 га- д хүнсний ногоо тариалсан. Түрүүч нь ургацаа хурааж эхэлжээ.

Урьдчилсан тооцоогоор төмс тариалсан талбайн 3 орчим га, хүнсний ногооны 1.6 орчим га-д ургац алдана гэж үзэхэд энэ намар ногоочид 118 тн төмс, 34 тн хүнсний ногоо хурааж авахаар байгааг ҮХАА- н газрын агрономич Н.Эрдэнэтунгалаг хэллээ. Энэ жил өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад төмс, хүнсний ногоо тарьсан өрхийн тоо цөөрсөн байна. Аймгийн төвд л гэхэд ногоочдын тавин хувь нь л ногоогоо тарьжээ.

 Ногоочид ургацаа орон нутгийн зах зээлд ямар үнэтэй худалдаалах нь тодорхойгүй байгаа бөгөөд нэлээд даацтайхан тариалалт хийсэн  аймгийн  ҮХАА- н газрын хувьд өнгөрөгч сараас эхлэн өргөст хэмх, улаан лооль, чинжүүгээ нэг кг- ыг нь 2500- 5000 төгрөгөөр худалдаалж эхэлжээ.       

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд