Мэргэн буудагчийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-12 10:59:12
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойг угтаж Сэлэнгэ аймгийн цэргийн болон цэрэгжүүлсэн байгууллагуудын дунд зохион явагддаг цуврал тэмцээн эхэллээ.
Энэхүү цуврал тэмцээн энэ сарын 7-ны өдөр “Мөрдөстэй бүсгүйчүүд” тэмцээнээр эхэлсэн бол Монгол Улсын буудлагын спортын мастер, бэлтгэл дэд хурандаа Д.Ганбаатарын нэрэмжит мэргэн буудагчийн тэмцээнээр үргэлжиллээ. Энэхүү тэмцээний “Тэргүүний шилдэг мэргэн буудагч”-аар Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатар тодорчээ.
Мөн тэмцээний “ПМ гар бууны буудлагын тэмцээн”-д Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч О.Батбилэг, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн захирагч, хошууч Ш.Баасансүрэн нар дөрөвдүгээр байрт шалгарсан байна. Мөн “7,62 мм-ийн автомат бууны буудлагын тэмцээн”-д “Тэргүүний шилдэг мэргэн буудагч”-аар Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Бат-Эрдэнэ тодорч, дэд байрт тус газрын нярав, ахлагч Б.Гантуяа, тусгай байрт аврагч, гал сөнөөгч, ахлагч П.Давааням нар шалгарч багийн дүнгээр 10 байгууллагаас дэд байранд шалгарчээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ