Өршөөлөөр суллагдсан 26 иргэн ажлын байртай боллоо

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-11-25 11:25:29

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд тус аймагт өрнөж байгаа “Нийгмийн үйлчилгээг-танд” аяны хүрээнд өршөөлийн хуульд хамрагдаж хорих ангиас суллагдсан аймгийнхаа иргэдтэй уулзалт хийлээ.

Уулзалтад хорих ангиас суллагдсан 76 иргэн оролцов. Эдгээр иргэдийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж цахим үнэмлэх болон боловсролын бичиг баримт нөхөн олгох, МСҮТ-д сургалтад хамруулж мэргэжилтэй болгох зэрэг ажлыг аяны хүрээнд өрнүүлж байгааг онцлон хэлэв.Тус уулзалтад аймгийн Нийгмийн Халамж Үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож тус бүрдээ мэдээлэл хийсэн юм. Аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс нээлттэй зарлагдсан ажлын байрны захиалгыг үзүүлж шинээр батлагдсан хууль тогтоомж, хорих ангиас суллагдсан иргэдийг ажлын байраар хангасан ажил олгогч болон аж ахуйн нэгж байгууллагуудыг зургаа хүртэлх сая төгргөөр урамшуулах хуулийн зүйл заалт байгааг танилцуулав. Өршөөлийн хуульд хамрагдсан 76 иргэдээс өнөөгийн байдлаар 26 иргэн ажлын байртай болжээ.

Түүнчлэн аймгийн НХҮХ-ээс нөхцөл байдлын үнэлгээ хийж өрхийн амжиргааны төвшин тогтоох судлагаа авсан. Нийгмээс гадуурхаж чичлэхгүйгээр хорихоос суллагдсан иргэдийг дэмжих ажлыг “Нийгмийн үйлчилгээ-танд” аянаар дамжуулж бүх нийтэд уриалж эдгээр иргэдийг ажилд авсан байгууллагуудыг цаашид урамшуулж ажиллана гэж аймгийн Засаг дарга мөн үеэр онцлов.

                                                                                                                                                           Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ