Монголд буй иргэддээ АНУ сэрэмжлүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-11-24 17:22:12

ВАШИНГТОН. /OSAC/. Монголд гэмт хэргийн түвшин бага, ойролцоо үзүүлэлттэй хотуудтай харьцуулбал Улаанбаатар харьцангуй аюул багатайд тооцогддог ч АНУ-ын Элчин сайдын яам Монголд гэмт хэргийн гаралт өсч байгаад урьдын адил түгшиж байна.

Гэмт хэргийн тоо нэмэгдэж буйг Монголын Цагдаагийн ерөнхий газрын жил тутмын статистик мэдээ харуулж байна. Өдөөн хатгасан бус шинжтэй буюу ихэвчлэн халаасны болон хараа хяналтгүй орхисон эд хөрөнгийн хулгайд гадаадын иргэд өртдөг боловч бие махбодийн болон бэлгийн хүчирхийллийн тухай гэмт хэргүүдийн мэдээг АНУ-ын Элчин сайдын яам хүлээн авсаар байна.

Гадаадын иргэдийг үзэн ядах үзлээс үүдсэн сүрдүүлэг, хүчирхийлэлд оройн цагаар цэнгээний газар, бааранд буй, ялангуяа, монгол эмэгтэйтэй хамт явж буй эрэгтэй хүмүүс аюулд өртөх магадлал өндөр байдаг.

Үндсэрхэг үзэлтэй бүлгүүдийн онилдог Хятад, Япон, Солонгос улсын иргэдтэй ази гаралтай америк иргэдийг андуурч, халддаг байна.

2014 онд бэлгийн хүчирхийллийн түвшин Монгол даяар буурсан ч, Улаанбаатар хотод 12.8 хувиар өссөн байна. Хүн багатай газар ганцаараа явж буй эмэгтэйчүүд, ялангуяа, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ онц сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ