Сумдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-05 12:09:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас сумдад сургалт, зөвлөлгөөн зохион байгуулж эхэлжээ.
 
“Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд орон нутгийн иргэдийн оролцоо” сэдэвт сургалт, зөвлөлгөөнийг энэ сарын 2-ны өдөр Баяннуур сумд хийжээ. Тус арга хэмжээний үеэр Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын эрх бүхий албан тушаалтнууд байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, орон нутгийн иргэдийн саналыг сонссон байна.

Шинэ эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш Баян-Өлгий аймагт хүрээлэн байгаа орчны эсрэг долоон гэмт хэрэг бүртгэгджээ. Иймд цаашид байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус сургалт, зөвлөлгөөнөөс зөвлөмж гаргасан байна.

“Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд орон нутгийн иргэдийн оролцоо” сургалт, зөвлөлгөөнийг энэ долоо хоногт Сагсай сум, дараагийн долоо хоногт Цэнгэл сумд тус тус зохион байгуулах ажээ.

Ө.Нурболат
Холбоотой мэдээ