Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-03 17:01:57
МОСКВА. /RT/. Казахстан улс НҮБ-д элссэний 26 жилийн ойн өдөр цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд гарын үсэг зурсан тухай тус улсын ГХЯ-ны хэвлэлийн алба мэдээлжээ. 

Казахстанаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Кайрат Умаров уг гэрээнд гарын үсэг зуржээ. Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг НҮБ-ын төв байранд 2017 оны 7 дугаар сарын 7-нд баталж байжээ. Уг гэрээнд өмнө нь 56 улс гарын үсэг зурж байсан бол Казахстан улс гарын үсэг зурсан 57 дахь улс нь болж байна.
 
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ