Төрийн албан хаагчид цусаа хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-03-02 18:07:10
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн албан байгууллагууд “Цусаа бэлэглэх үндэсний өдөр” аяны хүрээнд цусаа хандивлаж байна. Тус аяны нээлт өнөөдөр болж, аймгийн Засаг даргын тамгын газрын албан хаагчид, аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид, УЗН-ийн гишүүд цусаа хандивлалаа. Харин маргааш “Итгэл ивээлт” эмнэлгийн ажилчид энэхүү аянд нэгдэх юм.

Монголын улаан загалмайн нийгэмлэг, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн санаачлагаар Эрүүл мэндийн сайдын тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх үндэсний өдөр” болгон, үндэсний хэмжээнд кампанит аян өрнүүлж байгаа. Энэ хүрээнд тус аймгийн БОЭТ, УЗН, ЭМГ, ЗДТГ хамтран энэ сарын цусаа бэлэглэх аяныг зохион байгуулж байна.

Тус аймгийн БОЭТ-ийн Цусны салбар төвд 1876 донор бүртгэлтэй байгаагаас шинэ донор 956 байгаа юм. Энэ нь нийт хүн амын 2.3 хувийг эзэлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу тухайн улс орон, бүс нутгийн нийт хүн амын 3-5 хувь тогтмол цусаа бэлэглэж байвал цус цусан бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг хангаж чадна гэж зөвлөдөг. Иймд цаашид орон нутгийн гамшгийн үеийн цус цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх, хүн амын дунд сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэхээр төлөвлөж байна.  

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ