Жозеф Юн албан тушаалаасаа огцрох бодолтой байгаагаа мэдэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-27 19:31:16
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ-ын Төрийн Департаментын Умард Солонгосын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Жозеф Юн энэ долоо хоногт албан тушаалаа хүлээлгэн өгөх бодолтой байгаагаа “Си-Эн-Эн” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Тэрбээр хэлэхдээ “Албан тушаалаасаа огцрох нь цэвэр миний гаргасан шийдвэр. Албан тушаалаасаа огцорч байгаад минь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон харамсаж буйгаа илэрхийллээ” гэжээ.

Ж.Юн 2016 оны 10 дугаар сараас энэ албан тушаалыг хашиж эхэлсэн бөгөөд тэрбээр Умард Солонгосын эсрэг явуулж буй АНУ-ын бодлогод гол үүрэг гүйцэтгэдэг.  “Ж.Юн албан тушаалаасаа огцорч байгаа явдал нь АНУ-ын энэ чиглэлд явуулж буй бодлогод хүндрэл учруулж болох юм" гэж тус телевиз мэдээлсэн байна.

Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ