НҮБ: Бутаны 100 мянган дүрвэгч Балбаас нүүсэн

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2015-11-24 13:19:52

НҮБ. /Xinhua/. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд, Балбын зүүн нутагт байсан хуаранг орхиж, Бутаны 100 мянган дүрвэгч 8 өөр улс руу нүүсэн тухай НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал хариуцсан агентлаг болон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага мэдээлсэн гэж НҮБ-ын төлөөлөгч Стефан Дюаррик мэдэгдлээ.

Хэзээ нэгэн цагт Бутанд эргэж очих найдвар тээж, 20 жил хуаранд амьдарсан дүрвэгчдийг Австрали, Канад, Дани, Шинэ Зеланд, Нидерланд, Норвеги, Их Британи, АНУ зэрэг улс хүлээж авсан гэж өдөр тутмын хэвлэлийн бага хурлын үеэр Стефан Дюаррик мэдэгджээ.

Балбын Засгийн газар, тараан суурьшуулсан улсуудтай нягт хамтран ажиллахыг  НҮБ-ын Дүрвэгчийн асуудал хариуцсан ахлах комиссар Антонио Гутерриш, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дарга Уильям Лейси Свинг нар дэмжсэнээр энэ ажлыг бүтээсэн гэж тэрбээр онцлов.

Балба-Энэтхэгийн хилээр  зайлшгүй хангамж гаргахыг хаасанд санаа их зовж буйгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ онцлон тэмдэглэсэн юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ