Малид амиа алдагсдын тоо 20 болжээ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-11-24 11:47:13

РАБАТ. /TASS/. Мали улсын нийслэл Бамако хотын “Radisson” зочид буудалд террористууд халдах үеэр амиа алдсан хүмүүсийн тоо 20 болж нэмэгдсэн тухай уг халдлагыг мөрдөн шалгах комиссын бүрэлдэхүүнд багтсан тус улсын прокурор Бубакар Сидики Самаке мэдээлжээ.

Террористууд зочид буудалд халдаж, хүмүүсийг барьцаалах үеэр “20 хүн амиа алдаж, есөн хүн шархадсан бөгөөд тусгай ажиллагаа явуулах үеэр хоёр террористыг устгасан гэж тэрбээр хэлсэн байна.

Самакегийн хэлснээр, зочид буудалд хоёр террорист халджээ. Гэхдээ илүү олон террорист байсан гэж амьд үлдсэн хүмүүс үзэж байгаа аж.

Босогчид Бамако хотын “Radisson” зочид буудалд энэ сарын 20-нд халдаж, 170 хүнийг барьцаалсан юм. Малигийн тусгай албаныхан тусгай ажиллагаа явуулж, 100 гаруй хүнийг суллажээ. Зочид буудалд үйлдсэн халдлагын хариуцлагыг энэ оны тавдугаар сард “Лалын улс” бүлэглэлд үнэнч тангараг өргөсөн хэт давруу үзэлтэй лалын шашинтнуудын "Аль-Мурабитун" бүлэглэл хүлээсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ