Алтайн салбар уулсаар цасан шуургатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-02-23 09:39:45
Ховд\МОНЦАМЭ\Энэ оны 02-р сарын 24-нөөс 02-р сарын 28-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээгээр  24-нд уулархаг нутгаар, 25,28-нд зарим газраар ялимгүй цас орно.
 
Салхи 24-26-нд 6-11м/с, зарим газраар 12-14м/с, Алтайн салбар уулсаар 15-17м/с  хүрч цасан шуурга шуурна. Бусад хугацаанд 3-8м/с байна.

Агаарын температурын хувьд хүйтний эрч суларч Их нууруудын хотгор, Цэцэг сумын нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн  байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.
 
                                                                                                                                                 А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ