Завханы Цэцэн-Уул сум худалдаа үйлчилгээний төвтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-02-23 01:58:28

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Цэцэн-Уул суманд 50 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалттай худалдаа үйлчилгээний төв нээгдлээ. Тус төвийг тус сумын иргэн В.Буджавын санаачлагаар орон нутаг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэн барьж ашиглалтад оруулсан бөгөөд хөдөө орон нутагт жишиг болохуйц тохижилттой, найман нэрийн дэлгүүр, караоке бүхий худалдаа үйлчилгээний төв болжээ.
Хөдөөгийн суманд халаалт, галлагаа муутайгаас хүнсний бүтээгдэхүүн хөлдөж чанараа алдах тохиодол их гардаг байна. Тэгвэл тогтмол температурт барьдаг, уурын халаалтаар энэ  асуудлыг шийдсэнээр  сумынхаа иргэдэд стандартын шаардлага хангасан орчинд хадгалагдсан, эрүүл, чанартай бүтээгдэхүүнээр үйлчлэх нөхцөлийг ийнхүү бүрдүүлжээ. Энэхүү үйлчилгээний төвийг иж бүрэн камержуулсан бөгөөд хоёр хүнийг тогтмол ажлын байраар хангаад байгаа ажээ. Тус төвийнхөн цаашид үйлчилгээгээ илүү сайжруулж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулахаар төлөвлөсөн байна.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ