ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа цэргийн ангиудаар орлоо

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-11-24 10:42:41

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа тэргүүтэй удирдлагууд Зэвсэгт хүчний 065, 189 дүгээр ангид ажиллалаа. Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн танилцуулга, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонссоны дараа, ангийн байрлал, үйл ажиллагаатай танилцаж, зарим цэргийн алба хаагчдын сэтгэгдлийг сонсон санал солилцсон байна.  

Харин Зэвсэгт хүчний 189 дүгээр ангид ажиллах явцдаа бие бүрэлдэхүүний ажиллах орчин нөхцлийг хангахад анхаарч, засвар тохижилтын ажлыг чанартай гүйцэтгэснийг онцлож байлаа. Ангиудын бие бүрэлдэхүүнд “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг шинэчлэн батлагдсантай холбогдуулан мэдээлэл өгч, энэ талаар ЗХЖШ-аас хэрэгжүүлж буй ажил, барьж буй гол бодлого, ирэх жилийн төлөвлөгөө, төсөв, сургууль дадлага гээд олон асуудлаар мэдээлэл өгсөн юм. Үүний дараа бие бүрэлдэхүүнээс тавьсан тэтгэвэр тэтгэмж, дүрэмт хувцасны хангалтын талаарх асуултад хариулж, бие бүрэлдэхүүнд өөрийгөө хөгжүүлж, оюун ухаанаа дайчлан суралцаж, үүрэгт ажилдаа амжилт гаргахыг хүсчээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ