“Дээлтэй Монгол-хамт олон” гэрэл зургийн уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-02-21 22:03:36
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Аймгийн Хүүхэд, гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтсээс аймгийн нийт 35 ЕБ-ийн сургуулиудын дунд “Дээлтэй Монгол-хамт олон” гэрэл зургийн уралдаан зохион байгуулжээ.
Уг арга хэмжээг “Цахлай” төсөлтэй хамтран зохион явуулсан бөгөөд тус уралдаанд Сүхбаатар сумын ерөнхий боловсролын I, II, III, VI дугаар сургуулиуд Бугант, Дулаанхаан, Ерөө, Шаамар сумдаас нийт 42 гэрэл зураг ирүүлсэн байна.
Ингээд уралдааны тэргүүн байрын “Дээлтэй Монгол-хамт олон”-оор Ерөө сумын ЕБ-ийн сургуулийн 12б ангийн хамт олон шалгарч, удаах байруудад Сүхбаатар сумын 1 дүгээр сургуулийн “Дээлтэй Монгол өдөрлөг” гэрэл зураг, гутгаар байранд Шаамар сумын ЕБС-ын 1а ангийн хамт олон тус тус шалгарсан байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ