Английн хатан хаан II Елизавета Киевийн төвд эдэлбэр газар түрээсэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-21 15:51:53
МОСКВА. /РИА Новости/. Их Британийн хатан хаан II Елизавета Украины нийслэл Киев хотын төвд байрлах 1,6 мянган м.кв талбай бүхий эдэлбэр газрыг түрээсэлсэн тухай Киев хотын зөвлөлийн шийдвэрт өгүүлснийг “РИА Новости” агентлаг уламжлав.   
 
“Үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг олж авахтай холбоотойгоор Киев хотын Шевченко дүүргийн, Костельная гудамжинд байрлах 0,1622 га газрыг Их Британийн эрхэмсэг хатан хаанд 49 жилийн хугацаатайгаар түрээслүүлж байна” хэмээн уг шийдвэрт дурджээ.
 
Түрээсийн сарын төлбөр нь 568 мянган гривен бөгөөд хатан хааны төлөөлөгчид шаардлагатай баримт бичгүүдийг нэг сарын дотор бүрдүүлж өгөх ёстой аж.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ