Арбулаг, Эрдэнэбулган сумын Эрүүл мэндийн төвүүд шинэ автомашинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-02-21 13:18:08
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөдөө орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас парк шинэчлэлт хийж байна. Сар шинэтэй золгоод удаагүй байгаа энэ үед Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Арбулаг сумын Эрүүл мэндийн төвүүдэд шинэ автомашиныг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гардуулан өглөө.
Эрдэнэбулган сум 3000 хүн амтай, Арбулаг сум 4000 гаруй хүн амтай бөгөөд өмнө нь ашиглагдаж байсан автомашины хугацаа дууссан учраас орон нутгийн алслагдсан багийн малчин өрхүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ хүргэхэд хүндрэл гарч байсан гэдгийг Эрдэнэбулган сумын Эрүүл мэндийн төвийн дарга Д.Цолмон хэлж байв. Тус аймгийн алслагдсан сумууд эрүүл мэндийн үйлчилгээ хүргэх шинэ автомашинтай болсноор иргэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдэж байгаа ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ