700 гаруй мянган эх мал төллөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-02-21 11:40:41
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговийн малчид өвлийг өнөтэй давж урин хавартай золголоо.
Тус аймгийн хэмжээнд нийт 2.1 сая толгой мал өвөлжсөн бөгөөд  цаг агаар тогтуун, цас багатай, дулаахан байсан учир малын хорогдол бага гарчээ.
Энэ хавар аймгийн хэмжээнд 700 гаруй мянган эх мал төллөх бөгөөд одоогийн байдлаар нийт төллөх эх малын 1-2 хувь нь төллөсөн гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Х.Эрдэнэбулган     
Холбоотой мэдээ