Аймгийн засаг дарга нийтдээ долоон гэр тусламжаар олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/.Аймгийн Засаг дарга Ш.Оргил Цагааннуур сумын 3 дугаар багийн иргэн П.Баянмөнхийн гэр бүлд өргөө цагаан гэрийг ахуйн эд зүйлсийн хамт гардуулан өглөө.
П.Баянмөнхийн хашаа байшин гэнэтийн гал түймэрт өртөн шатаж энэ ам бүлийн 8 гишүүд орох оронгүй хүнд нөхцөл байдалд ороод байсан юм. Ийнхүү аймгийн даргаас олгож байгаа тахиа жилийн сүүлийн гэр эзэндээ очлоо. Аймгийн засаг даргын зүгээс улиран одож буй тахиа жилд нийтдээ долоон гэрийг шаардлагатай иргэнд олгоод байгаа билээ.

Ч.Отгонцэцэг