Өнөөдөр төрийн дээд одон медалиар 55 хүн энгэрээ мялаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-02-15 15:07:25
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улсын 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Монгол Улсын одон медалиар шагнасныг аймгийн удирдлагууд өнөөдөр  гардуулж өглөө.

Архангай аймгаас хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 12, алтан гадас одонгоор 30, хөдөлмөрийн хүндэт медалиар 12, цэргийн хүндэт тэмдгээр 1 гээд нийт 55 хүн шагнууллаа.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ