МОНЦАМЭ агентлагийн албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагнав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Шоовдорын Батболд, Санхүү, маркетингийн хэлтсийн дарга Сандагдоржийн Золзаяа, "Хүмүүн бичиг" сонины сурвалжлагч Баярбатын Хандмаа нарыг төрийн дээд одон медалиар шагналаа.
Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монголын уламжлалт Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар МОНЦАМЭ агентлагийн албан хаагчид энгэрээ мялааж байна. Монголын сэтгүүлзүйн салбарт 20 жил, МОНЦАМЭ агентлагт 10 гаруй жил ажиллаж буй тус агентлагийн орлогч дарга, сэтгүүлч Ш.Батболдод сэтгүүлзүйн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндөөр үнэлж төрийн дээд "Алтангадас" одон хүртээлээ. Тэрбээр оюутан байхаасаа сэтгүүлчийн ажлын гараагаа эхэлж, "Хонгорзул", "Энэ хүүхнүүд үү", "Улаанбаатар", "Үнэн" сонинд ажиллаж байгаад МОНЦАМЭ агентлагт тасралтгүй 10 жил ажил, хөдөлмөрөө зориулж байгаа юм.

Мөн "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар МОНЦАМЭ агентлагийн Санхүү, маркетингийн хэлтсийн дарга, Ерөнхий нягтлан бодогч С.Золзаяа, "Хүмүүн бичиг" сонины сурвалжлагч Б.Хандмаа нарыг шагналаа. С.Золзаяа нь улсад 20 жил, үүнээс МОНЦАМЭ агентлагт нягтлан бодогчоос эхлэн ахлах, ерөнхий нягтлан бодогч хүртэл тасралтгүй 16 жил ажиллаж байгаа юм.

Сэтгүүлч Б.Хандмаа нь МОНЦАМЭ агентлагт Монголын цорын ганц монгол бичгийн тогтмол хэвлэл "Хүмүүн бичиг"-т сурвалжлагч, хариуцлагатай редактор, утга зохиолын ажилтан, орчуулагч, дизайнер зэргээр тасралтгүй 22 жил ажиллаж байна. Захиалгын тоогоороо долоо хоногийн тогтмол хэвлэлүүдийг тэргүүлэгчдийн нэг "Хүмүүн бичиг" сонинд олон жил тууштай ажиллаж, монгол бичгийн өв, соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн төрөөс ийн шагнаж урамшууллаа.

МОНЦАМЭ агентлагийн албан хаагчдад төрийн дээд одон медалийг Нийслэлийн удирдлагууд өнөөдөр гардуулан өгч, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг хүлээн авч уулзан, баяр хүргэсэн юм.

Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал